ZEROWASTE.MN

Бид Улаанбаатар хотын дахивар хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог загвар байдлаар бий болгож, цаашид түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор дахивар хог ангилан ялгах, хог тээврийн үйлчилгээний хуваарь бүхий мэдээллийг агуулсан олон нийтэд чиглэсэн цахим хуудас болох ZEROWASTE.MN сайтыг санаачлан хөгжүүлж байна.

Санхүүжүүлэгч

Хэрэгжүүлэгч

Хамтрагч байгууллага

Төслийн тухай

“Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” НҮТББ нь Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон МХХДБҮХ хамтран “Хог тээврийн үйлчилгээ, дахивар хог ангилах үйл ажиллагааг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Бид Улаанбаатар хотын дахивар хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог загвар байдлаар бий болгож, цаашид түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор дахивар хог ангилан ялгах, хог тээврийн үйлчилгээний хуваарь бүхий мэдээллийг агуулсан олон нийтэд чиглэсэн цахим хуудас болох ZEROWASTE.MN сайтыг санаачилан хөгжүүлсэн. Мөн веб сайтаар дамжуулан дахивар хогийг ангилан ялгах тогтолцоог албан байгууллага, аж ахуй нэгж, хувийн хэвшлүүдэд хэвшүүлж, туршин анхан шатны үр дүнгүүдийг нийтэд ил болгож дахивар хог ангилан ялгах уриаг олон нийтэд өргөн цар хүрээнд хүргэх зорилготой.

#instagram

#zerowasteub #wasteUB